ТҮҮХ

“Их хүрээ” резиденс нь Улаанбаатар хотын хоймор болох Бага тойрогт эртний түүхээс бэлэг авшиг шингээсэн түүхэн газарт туургаа босгон сүндэрлэж байна.

Энэ газарт 100 гаруй жилийн өмнө Богдын шар ордон бууриа засаж, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тус ордонд VIII Богд Жавзандамба хутагтыг тусгаар тогтносон Монгол Улсын шашин, төрийг хослон баригч эзэн хаанаар өргөмжилсөн
түүхтэй. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхэн газар болой.

Богд хаан анхны зарлигаа Төрийн шар ордонд гаргасан бөгөөд засгийн газраа таван яамтайгаар байгуулж, Их хүрээг улсын Нийслэл хүрээ болгон Монгол Улсыг сэргээн байгуулснаа даяар олноо тунхаглан зарласан түүхтэй.

ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

1911

XX зууны эхэн үед Нийслэл хүрээнд Богд Жавзандамба хутагтын шар, ногоон, цагаан, хүрэн гэсэн дөрвөн ордон байжээ. Эдгээрээс Шар ордон нь төрийн ордон бүхий цогцолбор байсныг түүхчид өгүүлдэг. Ард олны дунд Төрийн шар ордон хэмээн нэрлэгддэг байсан тухай түүхэн баримт олон бий.Богдын шар ордны хашааны дотор Төрийн шар ордон, алтан дээвэртэй Дэчингалавын сүм, Рэгсэнгомбын сүм, найман талт лаврин, Дара-Эхийн сүм, Очирдарийн сүм болон хэд хэдэн гэр тугдам байрлаж байв.

1950

Богдын шар ордныг 1937 онд олон нийтийн мөргөлийн газар байхыг хориглон нураасан байдаг. Уг ордон нь одоогийн Бага тойргийн гудамж, Их сургуулийн гудамжны уулзвар орчимд буюу Дөрөвдүгээр дэлгүүрийн урд талд байжээ. Орчин цагийн Улаанбаатар суурь 1950 оноос эхлэн тавигдаж тухай газарт нийтийн орон сууц барьсан юм.

1990-2000

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж төрийн өмчийн орон сууцуудыг хувьчлав. Саяхныг хүртэл үүргээ  гүйцэтгэсэн тухайн орон сууцанд төр, нийгмийн зүтгэлтэн, сэхээтнүүд олноороо амьдарч байлаа.

2026

Богдын шар ордны буурин дээр орчин цагийн Монголчууд улсын нийслэлийнхээ төв хойморт тухлах хөрөнгийн менежменттэй, тансаг зэрэглэлийн орон сууц, бүхий л үйлчилгээ нэг дор “Их хүрээ” резиденсийг бүтээн босгож байна.

Хотын төвийн А бүс

Everything just moments away​

Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн    архитектурын төгс зохицлыг илэрхийлэх “Их хүрээ” резиденс төсөл 2027 оны IV-р улиралд ашиглалтад орно.

588м

Background

Сүхбаатарын талбай

Борлуулалтын оффис

Tuushin hotel

Shangrilla hotel

Chinggis Khaan museum

Blue Sky

1/3 2/3 3/3

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Бага тойрог доторх цорын ганц дээд зэрэглэлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний цогцолбор гэдгээрээ онцлогтой.
1-3 давхар 

“Их хүрээ” резиденс нь оршин суугчдын чөлөөт цагаа тав тухайтай өнгөрүүлэх, хүний хэрэгцээ цөм бүрэн бүхий л төрлийн худалдаа үйлчилгээг нэг дор цогцлоохоор төлөвлөсөн.

Улаанбаатар хотын хоймор Бага тойргийн үнэ цэнтэй байршилд
төрийн болон хувийн хэвшлийн бүх үйлчилгээнд ойр гэдгээрээ онцлогтой.

Бүх зүйл хэдхэн хормын зайд оршин буй нь “Хойморт тухлах тав тух” хэмээн тодотгож байгаа хэрэг.

  • Давхар 11-16
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 1
  • Ариун цэврийн өрөө 1
  • Давхар 11-16
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 1
  • Ариун цэврийн өрөө 1
  • Давхар 11-16
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 2
  • Ариун цэврийн өрөө 2
  • Давхар 11-16
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 2
  • Ариун цэврийн өрөө 2
  • Давхар 11-16
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 3
  • Ариун цэврийн өрөө 2
  • Давхар 11-16
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 3
  • Ариун цэврийн өрөө 2
  • Давхар 4-7
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 3
  • Ариун цэврийн өрөө 3
  • Бэлтгэлийн өрөө 1
  • Давхар 11,12-16
  • Зочны өрөө 1
  • Унтлагын өрөө 4
  • Ариун цэврийн өрөө 3

төслийг санаачлан, хэрэгжүүлэгч
"АЗИЙН ИДЭР ЦАМХАГ" ХХК​

Манай компани нь барилгын салбарт 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, үндэсний барилгын компани юм. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын барилга орон сууцны салбарт тогтвортой өсөлт үзүүлж, томоохон бүтээн байгуулалт хийсэн бөгөөд “Буянт гарден”, Ботаник центр”, “Марал аялал”, “Арцат лакшри” зэрэг хотхонуудыг барьж ашиглалтад оруулаад байна.

Өдгөө хэрэгжүүлэхээр ажиллаж буй Улаанбаатар хотын төвийн А бүсэд Сүхбаатарын талбайгаас 588 метрийн зайд байрлах “Их хүрээ” резиденс төсөл нь өндөр зэрэглэлийн орон сууц болон худалдаа үйлчилгээг хослуулан итали дизайнеруудын ур ухаан шингэсэн загвар, ухаалаг технологийн шийдлийг нэгтгэсэн цогц төсөл юм.

БЛОГ

Японы хөрөнгийн менежменттэй барилга

Хувь хүн болон байгууллагын хөрөнгийг урт хугацаанд өсгөх, хамгаалах мэргэжлийн үйлчилгээ бөгөөд түрээс, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, эрсдэлийн удирдлага, хөрөнгийн удирдлага,…

Бага тойргийн шинэ төрхийг илтгэнэ

Сүхбаатар талбайгаас 588 м-ийн зайд орших “Их хүрээ” резиденс нь нийт 16 давхар худалдаа үйлчилгээ, орон сууц бүхий цогцолбор төсөл…

ИТАЛИ ДИЗАЙНЫ ТӨГС ШИЙДЭЛ: “ИХ ХҮРЭЭ” РЕЗИДЕНС

Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн    архитектурын төгс зохицлыг илэрхийлэх “Их хүрээ” резиденс төсөл…

БОРЛУУЛАЛТЫН АЛБА

ХАЯГ:

СБД, 6-р хороо, Монре-Импекс оффис, 208 тоот

утас:

7288-2244, 7299-2244

Имэйл:

sales@ikhkhuree.mn

Бидэнтэй холбоо барих

    Copyright 2026. “Ikh khuree residence”. All rights reserved