ТҮҮХ
Энэ газарт 100 гаруй жилийн өмнө Богдын шар ордон бууриа засаж, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тус ордонд VIII Богд Жавзандамба хутагтыг тусгаар тогтносон Монгол Улсын шашин, төрийг хослон баригч эзэн хаанаар өргөмжилсөн
түүхтэй. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхэн газар болой.
Богд хаан анхны зарлигаа Төрийн шар ордонд гаргасан бөгөөд засгийн газраа таван яамтайгаар байгуулж, Их хүрээг улсын Нийслэл хүрээ болгон Монгол Улсыг сэргээн байгуулснаа даяар олноо тунхаглан зарласан түүхтэй.
ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
1911
1950
1990-2000
Хотын төвийн А бүс
Everything just moments away
Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн архитектурын төгс зохицлыг илэрхийлэх “Их хүрээ” резиденс төсөл 2027 оны IV-р улиралд ашиглалтад орно.
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
Бага тойрог доторх цорын ганц дээд зэрэглэлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний цогцолбор гэдгээрээ онцлогтой.
1-3 давхар
“Их хүрээ” резиденс нь оршин суугчдын чөлөөт цагаа тав тухайтай өнгөрүүлэх, хүний хэрэгцээ цөм бүрэн бүхий л төрлийн худалдаа үйлчилгээг нэг дор цогцлоохоор төлөвлөсөн.
Улаанбаатар хотын хоймор Бага тойргийн үнэ цэнтэй байршилд
төрийн болон хувийн хэвшлийн бүх үйлчилгээнд ойр гэдгээрээ онцлогтой.
Бүх зүйл хэдхэн хормын зайд оршин буй нь “Хойморт тухлах тав тух” хэмээн тодотгож байгаа хэрэг.
төслийг санаачлан, хэрэгжүүлэгч
"АЗИЙН ИДЭР ЦАМХАГ" ХХК
Манай компани нь барилгын салбарт 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, үндэсний барилгын компани юм. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын барилга орон сууцны салбарт тогтвортой өсөлт үзүүлж, томоохон бүтээн байгуулалт хийсэн бөгөөд “Буянт гарден”, Ботаник центр”, “Марал аялал”, “Арцат лакшри” зэрэг хотхонуудыг барьж ашиглалтад оруулаад байна.
Өдгөө хэрэгжүүлэхээр ажиллаж буй Улаанбаатар хотын төвийн А бүсэд Сүхбаатарын талбайгаас 588 метрийн зайд байрлах “Их хүрээ” резиденс төсөл нь өндөр зэрэглэлийн орон сууц болон худалдаа үйлчилгээг хослуулан итали дизайнеруудын ур ухаан шингэсэн загвар, ухаалаг технологийн шийдлийг нэгтгэсэн цогц төсөл юм.
































